ЭНЭ ӨДӨР: Монгол Улс анх удаа ХӨЛ ХОРИО тогтоож байв

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улс анх удаагаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн хөл хорио тогтоож байлаа.

 

Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын хувьд анх удаа олон нийтийн дундаас буюу дотоодод "Ковид-19" халдвар илэрч, арваннэгдүгээр сарын 10-ны оройн 23:20 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдан, үүссэн нөхцөл байдлыгг олон нийтэд мэдээлж, өглөө нь хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж байлаа. 

Шийдвэрийн дагуу хүнсний бүх үйлдвэр, ШТС, эрчим хүч, дулааны станц, хэвлэл мэдээлэл зэргээс бусад бүх салбарын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, иргэдийг гэрээсээ гарахыг хориглож байсан юм.

Дотоодын анхны халдвар Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн, тээврийн жолооч Д-гээс илэрч, гэр бүлийнхэнд нь халдвар тархсан байв.

Жолооч Д боомтоор Монголд орж ирснээсээ хойш тусгаарлалтад байж байгаад гарсныхаа дараа халдвар авснаа мэдсэн бөгөөд эхнэр болон аав, ээж нь коронавируст халдварт өртсөн юм. Тухайн үед дээрх иргэдийн явсан маршрутыг гаргаж, хавьтагч нарыг тогтоон, шинжилгээнд хамруулж, тусгаарлах ажлыг шат дараатай зохион байгуулж ажилласан. 

Дотоод дахь халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн энэ өдрөөс хойшхи нэг жилийн хугацаанд Коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан иргэдийн тоо нэг сая давж,  халдварын улмаас Монгол Улс 1800 иргэнээ алдаад байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top