Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлье - НУУГДМАЛ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Цагдаагийн ерөнхий газраас насанд хүрээгүй хүнийг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “НУУГДМАЛ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, насанд хүрээгүй хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулах зорилгоор “Насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгуулав.

Зөвлөгөөнд Прокурорын байгууллага, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Өмгөөлөгчдийн холбоо, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн төлөөллийг оролцуулж, дээрх төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар санал солилцсон юм.

Хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, ажлын чиглэлийг дээрх байгууллагууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.19.62) 2021 оны 11 сарын 04

Huuhdiig belgiin huchirhiillees hamgaalahad deerh baiguullaguudiin uil ajillagaanaas iluutei eejiin uil ajillagaa chuhal. Yunii turuund eej nuhruus salsan bol dahij gerlej huuhdiig hoit etsgiin daramtand oruulahgui baih shaardlagatai. Hoit etseg l bol hoit etseg... Huuhnuud dahin nuhurt garahdaa huuhdee zoliosloj baigaagaa oilgodog ch ugui .oilgoh ch ugui. .. Huurhii huuhduud..... Ingej bichlee geed bariad idetsgee....

0  |  0
Top