Иргэд III тунд хамрагдаагүй бол ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ өгнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрөөс /2021.11.01/ эхэлж урлаг, спортын зарим арга хэмжээг нээх шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс болон Засгийн газраас мэдээлэл хийж байна. 

Мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нараас гадна Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар өгч байна. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Хөл хорио тогтоохгүй, дасан зохицож ажил амьдралаа урагшлуулах хэлбэрээр бодлого гаргаж явж байна. Халдварын эсрэг III тунг хийж байна. Өнөөдрийн байдлаар 23420 орчим иргэн халдварын III тунгаа хийлгэсэн. Цаашдаа III тундаа зайлшгүй хамрагдах 1.5 сая иргэн байна" хэмээн мэдээллийн эхэнд тодотголоо.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн хугацаанд зургаан удаа хөл хорио тогтоосон байна. Хүнд сорилт дунд нэг жилийн хугацаанд явсан байна. Бид урлаг, соёл болон бусад салбарын үйл ажиллагааг нэг шат чөлөөлж, 50 хувийн дүүргэлттэй ажиллах, зарим аж ахуйн нэгжийг хэвийн явуулж эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж вакцины III тундаа хамрагдахыг уриалж байна. Өнөөдөр манайх 2.8 сая вакцины нөөцтэй улс болжээ. Үзвэр үйлчилгээ, баяр ёслолд хамрагдаж байгаа иргэдээс түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаардана. Төлбөр нь 20 мянган төгрөг. Хэрэв гурав дахь тундаа хамрагдсан бол тэр баримтаа барьж, очих сонголттой юм" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uy(197.211.58.77) 2021 оны 11 сарын 02

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
zochin(66.181.181.85) 2021 оны 11 сарын 01

Doromjlood baigaarai bid hulgana yum uu aan

0  |  0
хэдий болтол бүлтэрч(192.82.78.115) 2021 оны 11 сарын 01

Маахар махан толгой

0  |  0
Top