ӨНӨӨДӨР: “Гэм зэм” жүжгийн талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаарх мэдээллийг хүргэж байна. (2021.11.01)

10:00 цагт "UB GRAND” зочид буудалд Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, гишүүн компаниуд Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар мэдээлнэ. Утас: 91118403

10:00 цагт ҮСХ-ноос өөрийн байрандаа Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллогын талаар мэдээлнэ. Утас: 75331212

11:00 цагт АШУҮИС-д төрийн өмчит зургаан их сургуулийн "Дусал цус дүүрэн амьдрал" цус цуглуулах аяны нээлт болно. Утас: 91118318

11:00 цагт  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, спорт заал барьж буй барилгын компанийн ажилтнууд өлсгөлөн зарлах талаар “Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлнэ.

12:00 цагт Улаанбаатар дахь "Русский дом"-д Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийн талаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) мэдээлнэ. Хуралд ерөнхий найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг, гол дүрийг бүтээж буй жүжигчин Д.Лхагва болон Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин Ш.Доржсүрэн тэргүүтэй бүх уран бүтээлч оролцоно. Утас: 96696674

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top