ӨНӨӨДӨР: Тархины харвалттай тэмцэх өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29-нд болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт Төрийн ордны Сүхбаатар танхимд "Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт “Дэлхийн тархины харвалттай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан ЭМЯ, Улсын нэг болон гуравдугаар төв эмнэлгийн удирдлагууд Хэвлэлийн хүрээлэнд  мэдээлэл хийнэ.

11:00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11:00 цагт Засгийн газрын XI байранд Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны шинэтгэл-Томилгооны зөрчил” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой, Солонгосын соёлын өдрүүдийн хүрээнд "Монгол, Солонгосын өв соёлын гайхамшиг" хүүхдийн уран зураг, гар урлалын үзэсгэлэнгийн нээлт болно. утас: 91100409, 89958094

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top