АНУ-д “Х” хүйсийг заасан анхны паспорт гаргав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

АНУ-ын Төрийн департамент гуравдагч “Х” хүйсийг заасан тэмдэглэгээ бүхий анхны паспорт олгосон тухай мэдээлжээ.

2022 оноос эхлэн ийм тэмдэглэгээтэй паспортыг хүссэн хүн бүр авах боломжтой гэж АНУ-ын төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ.

Түүний хэлснээр, энэ боломжийг бий болгох үүднээс холбогдох систем, өргөдлийн маягт зэргийг шинэчилж, ирэх оны эхээр бэлэн болгохоор ажиллаж байгаа аж. 

Тус департамент ийм паспорт эзэмшигчдэд таатай аялах нөхцөлийг нь бүрдүүлэх зорилгоор АНУ-ын засгийн газрын холбогдох агентлагуудтай нягт хамтран ажиллаж байгаа гэнэ.

Өнгөрсөн зун АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен АНУ-ын засаг захиргаа Америкийн иргэний үнэмлэхэд гуравдагч “Х” хүйсийг заах, гурван төрлийн хүйснээс сонголт хийх эрх олгохоор төлөвлөж буй талаар мэдэгдэж байсан билээ. Тухайн үед Блинкен энэ алхам нь ЛГБТ хүмүүсийн эрхийг баталгаажуулахад чиглэсэн хэмээн тайлбарлаж байсан юм.

Өнөөг хүртэл АНУ-ын иргэд төрсний гэрчилгээнд тэмдэглэсэн хүйснээс өөр хүйсийг заахын тулд эмчийн магадалгаа авах ёстой байв.

Өдгөө Австрали, Энэтхэг, Мальт, Балба, Шинэ Зеланд зэрэг цөөнгүй улс гуравдагч хүйсийн тэмдэглэгээг иргэний үнэмлэхэд заадаг байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(129.205.124.56) 2021 оны 10 сарын 28

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо

0  |  0
Top