Замын-Үүд, Эрээний боомтыг хааж, ХӨЛ ХОРИО тогтоолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

БНХАУ-ын Эрээн хот өнөөдрөөс /2021.10.14/ эхлэн "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоолоо. Ингэснээр Замын-Үүд, Эрээний боомт түр хугацаагаар хаагдаж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хил дээр ажиллаж байсан ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн гэх ба хөл хориог хамгийн багадаа 14 хоногийн хугацаатай тогтооно гэх мэдээлэл байна.

Манай талаас халдвар тээвэрлэгдэн очсон гэж үзээд, хилийн боомтын үйл ажиллагааг хааж байгаа аж. Хилийн боомт хаагдсан тул Эрээн хотод их хэмжээний ачаа тээвэр саатах нөхцөл бий болж байгаа нь бизнес эрхлэгчдийн бухимдлыг төрүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн. Ингэхдээ хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдсэн гэх мэдээлж байсан ч нэгхэн хоногийн дараа Эрээний боомт тодорхойгүй хугацаагаар хаагдлаа.

БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэлтэй холбогдож, энэ талаар тодруулсан мэдээллийг ЭНД дарж, унших боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.91.91) 2025 оны 03 сарын 13

Хөрөнгө оруулалтын хууль эсэргүүцсэний үр дүн биз.хятадгүй амьдарч сурцгаая

1  |  0
m(202.21.112.195) 2025 оны 03 сарын 13

ymar tuvugtein be, covidtoigoo evlereed amidrah bolooguinmuu ?\nasuudlaa shiideechee ZG-aa!

1  |  0
Munkh(202.9.46.194) 2025 оны 03 сарын 13

hujaa vaktsinaas l bolj bgaa shvvdee yadahdaa hil gaaliinhandaa oros hiihgvi

2  |  1
Аа(98.7.87.130) 2025 оны 03 сарын 13

Монголд ковид хаа сайгүй тархаад байхад Хятадууд тэр өвчнийг юу гэж эх нутагтаа оруулах вэ дээ. Одоо 14 хоног хатуу хөл хорь тэгээд л багасна даа.

1  |  0
Suhee(203.91.115.54) 2025 оны 03 сарын 13

MAA Lalruud samarch bn

1  |  1
zochin(103.242.45.45) 2025 оны 03 сарын 13

ene ovchiniig irgen bur hariutslagatai uhamsartai nj davan tuulna. Jolooch nar bolon gaali deer bgaa humuusee joohon hariutslagatai baitsgaa

1  |  0
Баяр(66.181.160.44) 2025 оны 03 сарын 13

Эх сурвалж чинь худлаа мэдээлжээ. Дотор газраас ирсэн хятад иргэнээс хаодвар илэрсэн гэсэн шүү. \nМанайхаас халдвар тархаагүй.

3  |  2
зочин(192.82.87.7) 2025 оны 03 сарын 13

манайхан өөрсдөө заваан болохоор өөр хэнд гомдохов дээ

2  |  1
Энжи(66.181.183.67) 2025 оны 03 сарын 13

Дүнкүү юманд юу ч гэж хэлнэ шдэ

1  |  0
zochin(122.201.23.226) 2025 оны 03 сарын 13

max,nogoo,guril maani bgaa n yaamaa daa

3  |  0
Close menu