Д.Тогтохсүрэн: Сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.11/ боллоо. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр  "Намын бүлгийн хурлаар 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцлээ. Хугацаанд нь төсвийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Х.Ганхуяг нарын гишүүд өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэн. Үүний дараа хууль өргөн барьсан гишүүдээс мэдэгдэл хийгээд нэрээ татсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар өргөн барьсан гишүүдийн 50 хувь нь хуулийнхаа төсөлд оролцохгүй гэвэл хууль татагддаг. Тиймээс энэ хууль татагдах болов уу гэж бодож байна. Бүлгийн хурлаар Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Тиймээс бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(150.129.140.103) 2021 оны 10 сарын 11

Монгол тэр шигээрээ хариуцлагагүй улс болж байна даа. Нам нь энэ тэр тэгсээр, хугацаа явсаар,яг байрандаа ухандсаар ,,,,

0  |  0
ХАРИУЦЛАГА ТООЦ(103.212.118.206) 2021 оны 10 сарын 11

БӨӨРӨНХИЙ ГУАЙ

0  |  0
Top