П.Дэлгэрнаран: Сонгуулийн ирц 21:00 цагийн байдлаар хангалтгүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 10

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц болон явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өглөө. 

Энэ үер тус хорооны дарга П.Дэлгэрнаран "Санал хураалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Санал хураалт 22:00 цагт өндөрлөнө. Ирц хангалтгүй байна. Тухайлбал, Хэнтий аймгийн зарим суманд цаг агаар хүнд байна. Иргэд цасанд боогдсон, малдаа явсан зэрэг шалтгаанаас болж ирц хангалтгүй байна. Сонгинрхайрхан дүүрэгт ч ирц маш муу хангалтгүй байна. Сонгуулийн ирц 21:00 цагийн байдлаар Хэнтий аймагт 32.8 хувь, Сонгинохайрхан дүүрэгт  36.6 хувьтай байна" гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top