З.Балдандугар: Баянгол дүүрэгт "Нарны хороолол" хэсгээр халдвар хамгийн их тархаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар долоо хоног бүрийн баасан гарагт өгдөг ээлжит мэдээллээ хүргэлээ.

Энэ үеэр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Баянгол дүүргийн хувьд нийт 53761 тохиолдол батлагдсан. Үүнээс 47 мянган иргэн эдгэсэн байна. Халдварын тохиолдол өдөрт 500-аас доош буухгүй байна. Халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр бид тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна. Ковид-19 туссан иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр 653 ор дэлгээд ажиллаж байгаа. Зорилтот бүлгийн иргэд, өндөр настай иргэд, суурь өвчтэй хүмүүс хүндрэх тохиолдол зургаан сарын өмнөхтэй харьцуулахад өсөж байна.

Манай дүүргийн хамгийн өндөр тархалттай байгаа нь гуравдугаар хороо буюу “Нарны хороолол”-ын хэсэг байна. Тиймээс энэ амралтын өдрүүдээр тус хороонд тандалтын баг гаргаж ажиллахаар болсон” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааги(103.212.117.131) 2021 оны 10 сарын 08

УБ-т өдөрт 1500 хавьцаа Баянгол дүүрэгт 500 нь байна гэхээр Сумъяабаатар Балдандугар 2 зайлах болжээ

1  |  0
Top