Ц.Билэгтсайхан: Эдгээд дахин халдвар авсан 16 мянган хүн байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдалтай холбоотой ээлжит  мэдээллийг хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Ковид-19 нь мутацлагдсан вирус учир дахин өөр хувилбараар өвчлөх магадлалтай. Альфа хувилбар туссан бол дельта хувилбараар өвчлөх өндөр эрсдэлтэй гэсэн үг. Одоогийн байдлаар ковид-19 тусаад эдгэсэн ч дахин халдвар авсан 16 мянган иргэн байна. Мөн хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая хүний таван хувь буюу 100 мянган хүн халдвар авсан. Гурван тун хийлгэсэн 330 мянган хүн байгаагаас нэг хувь нь халдвар авсан гэх тооцоолол гарсан.

Нас баралтын шалтгааныг эмнэлзүйн магадлан шинжлэх комисс шинжилдэг. Энэ газар 72 цагийн дотор магадлаад, нас баралтын шалтгааныг тогтоодог. Улмаар  нас баралтын тоо дээр ялгааг нь гаргадаг юм. Судалгаанаас харахад ковидоор нас барсан иргэд архаг хууч өвчтэй байсан бөгөөд үүний ихэнх нь зүрх судасны өвчтэй хүмүүс байсан. Үүний дараа дотоод шүүрлийн эмгэгүүд эзэлж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top