ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулган хуралдана

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Өнөөдөр /2021.10.07/ болох зарим үйл явдлын талаар товч мэдээллийг хүргэж байна.

10:00 цагт УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан болно.

11:00 цагт  "Арцатын ам"-нд Экологийн цагдаагийн алба мод тарина. Утас: 91229127, 99894455

11:30 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд тусгай чиг үүрэг бүхий хууль сахиулж буй цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг турхирч нийгэмд буруу ойлголт өгч байгаа талаар “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-оос мэдээлэл хийнэ.

13:00 цагт НОК-оос коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалтын талаар өөрийн байрандаа мэдээлэл өгнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top