Иргэд яаж эмнэлэгт хэвтэх талаар ковидын лавхах 119-д түлхүү ханджээ

2021 оны 10 сарын 04

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7,146 иргэн хандсанаас 6,600 удаагийн дуудлага мэдээлэлд амжилттай үйлчилсэн байна. Дуудлагын тоо өмнөх өдөртэй харьцуулахад 11,1 хувиар өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 92 хувьд хувьд амжилттай үйлчилсэн байна.

Иргэдээс Ковид-19 коронавирусийн халдвар авсан иргэд хэрхэн яаралтай тусламж авах вэ, яаж эмнэлэгт хэвтэх вэ зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой хүсэлт, гомдол, тусгаарлах байрны мөнгө буцаах, гадаадаас ирэх нислэг, тусгаарлалтын талаарх асуулт лавлагаа зохилон ирж байна.

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 09 дүгээр сард 198,492 дуудлага ирснээс 173,852 буюу 88 хувьд амжилттай үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top