24 ЦАГТ: Ковидын 2461 шинэ тохиолдол илэрч, 19 хүн нас барлаа

2021 оны 10 сарын 02

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.10.02)


Сүүлийн 24 цагт халдвар нэмэгдэж 2461 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, 8254 хүн эдгэрчээ.

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 19 /9 эмэгтэй, 10 эрэгтэй/ хүн эндсэн байна.

Насны бүлгээр нь авч үзвэл:

  • 0-20 настай-1
  • 21-40 настай-2
  • 41-60 настай-3
  • 61-80 настай-10
  • 80-аас дээш настай-3

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1298
  • Орон нутагт - 1163

Аймгуудаас өдөрт гарсан халдварын тоо өндөр байгаа нь Булган (155), Говьсүмбэр (106), Төв (139), байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20.764, гэрийн хяналтанд 62.420 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 4241 нь хүүхэд, 1498 нь жирэмсэн эх.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-11.588
  • Хүндэвтэр-6654
  • Хүнд-2158
  • Маш хүнд-364

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top