О.Батбаяр: Таны өөдөөс хараад сууж байгаа хүн бүр халдвар тараагч байх эрсдэлтэй

2021 оны 10 сарын 01

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр өнөөдөр /2021.10.01/ Ковид-19 халдварын дельта хувилбрын үед ямар арга хэрэглэж байгаа болон халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах мэдээллийг өглөө.


Улсын хэмжээнд 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар "Ковид-19"-ийн эсрэг вакцины I тунгийн хамрагдалт 69.2%, II тунгийн хамрагдалт 65.5% байна. Өссөн дүнгээрээ 6268 жирэмсэн эмэгтэй, 6413 хөхүүл эх, 12-15 насны 182 мянган хүүхэд, 16-17 насны 75 мянган хүүхэд нэгдүгээр тунд хамрагджээ.

Харин дархлаа сэргээх нэмэлт III тунд 306.710 хүн хамрагдсан бөгөөд энэ нь нийт хүн амын 9 хувь болж байна. Манай улсад вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.1 хувь нь вакцинаас хойш 14 хоногийн дараа халдвар авсан. Ингэхдээ маш хөнгөн хэлбэрээр өвджээ. Харин 99.9 хувь нь халдвар аваагүй байгаа юм.

 

ГУРАВДУГААР ТУН ХИЙЛГЭСЭН ХҮНД ҮЙЛЧЛЭХ ШААРДЛАГА ТАВИХЫГ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДААС УРИАЛЛАА

 

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр "Вакцины гурав дахь тун бол дельта давалгаанаас хамгаалах нэг үндсэн арга гэдэг нь нотлогдож байна. Дельта хувилбартай тэмцэх гол стратегийг вакцины гурав дахь тун ба амны хаалтны шинэ дүрэм гэж дэлхийн бусад орнууд ч тодорхойлж байгаа.

Дельта хувилбарын үед цэцэрлэг, сургуулиуудийг нээлттэй байлгах, эдийн засгийг нээлттэй байлгаж, эрчимжүүлэх бодлогыг давхар баримталж байгаа.

Вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа нэг шалтгаан нь хөл хорио тогтоохгүй байх, сургалтын үйл ажиллагааг нээлттэй байлгах, эдийн засгийг нээлттэй байлгахын тулд хийж байгаа арга хэмжээ юм. Тийм учраас 18-аас дээш насны иргэд гурав дахь тундаа зайлшгүй хамрагдах шаардлагатай байна.

Иргэн бүр ажил, орлоготой байж, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахын тулд, компани бүр бизнесээ хэвийн үргэлжлүүлэхийн тулд вакцины гурав дахь тунгаа хийлгэх шаардлагатай байна.

10 хүнээс дээш хамт олон ажилладаг байгууллага бүр ажилтнуудаа нэмэлт тунгаа хийлгэхийг уриалах хэрэгтэй. Учир нь гурав дахь тундаа хамрагдаагүй нэг хүн танай хамт олныг эрсдэлд оруулах аюултай.

Үйлчилгээний газруудыг гуравдугаар тун хийлгэсэн хүнд үйлчлэх шаардлага тавихыг уриалж байна.

Гуравдугаар тун хийлгээгүй хүнтэй амны хаалтгүй уулзахгүй байхыг та бүхэнд анхааруулж байна.

Дельта хувилбар нь Уханьд бүртгэгдсэн анхын хувилбараас халдварлах чадварын хувьд хоёр дахин нэмэгдсэн. Шинж тэмдэг нь халдвар авснаас 48 цагийн дараа буюу маш богино хугацаанд илэрч байгаа. Шинж тэмдэггүй үедээ халдвар тараах эрсдэлтэй байгаа учраас иргэд гэрээсээ өөр орчинд амны хаалтаа авахгүй байснаар өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаална.

Хүнтэй уулзахдаа амны хаалтаа авдаг нэг иргэнээс болж гэр бүл, хамт олон бүхлээрээ өвдөж, амь нас, ажил, бизнесээрээ хохирох эрсдэл өндөр байна.

Амны хаалт зүүгээгүй, таны өөдөөс хараад сууж байгаа хүн бүр халдвар тараагч байх эрсдэлтэй ийм цаг үед амьдарч байгааг та бүхэн анхаарна уу!

Тийм учраас амны хаалтаа зүүхийг зүүхийг хүн бүрээс шаардахыг уриалж байна.

Дельта хувилбарын өндөр тархалттай орнуудад вакцины өр нөлөө буурч байгаа тул дархлаа сэргээх гуравдугаар тунг хийж, наад тал нь нийт хүн амынхаа 30 хувийг хамруулж байж тохиолдлын тоог 2 дахин, хүнд өвчитний тоог 3 дахин бууруулах тооцоолол байна.

Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахын тулд, компани бүр бизнесээ хэвийн үргэлжлүүлэхийн тулд вакцины гурав дахь тунгаа хийлгэж, гэрээсээ өөр газарт амны хаалтаа зүүхийг уриалж байна.

Амны хаалт бол таны дөрөв дэх тун юм аа. Дельта хувилбарын давалгааг хамтдаа туулах энэ боломжуудыг ашиглаж, хамтран ажиллахыг иргэд та бүхнээсээ уриалж байна” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.70) 2021 оны 10 сарын 03

ХӨӨЕ ОДОО ДЭМИЙ СОЛИОРОХОО БОЛИО МОНГОЛЧУУД НААД ӨВЧИНТЭЙ ЧИНЬ ЦААШИД ХАМТ АМЬДРАХААС ХОЙШ ЧИ ХУДЛАА АЙЛГАХ АЙДАСТ АВТУУЛАХАА БОЛЬЖ ҮЗ НЭГЭНТ ЭМЧИЛЖ ДИЙЛЭХГҮЙ БАЙЖ ДЭМИЙ ЦАГ ҮРЖ ЦАЛИН АВАХАА БОЛЬ

0  |  0
Londongoos (37.60.73.10) 2021 оны 10 сарын 01

Batbayaraa Mongold ochij hudlaa yarij baihaar Ene Londondoo ireed Mongol pub-ndaa ajillaad pivo zaraad suuj bai daa...

0  |  0
Londongoos (37.60.73.10) 2021 оны 10 сарын 01

Batbayaraa Mongold ochij hudlaa yarij baihaar Ene Londondoo ireed Mongol pub-ndaa ajillaad pivo zaraad suuj bai daa...

0  |  0
Зочин(202.21.107.110) 2021 оны 10 сарын 01

Удахгүй хүн амынхаа 60-70 хувийг 3 - тунд хамруулахгүй бол халдвар буурахгүй байна гэж хэлнэ. 60-70 хувь 3 - тунд хамруулагдаад ч халдвар буурахгүй болохоор нь чимээгүй алга болно. Худалч эрдэмтэд.

0  |  0
Зочин(202.21.107.110) 2021 оны 10 сарын 01

Өмнөх 2 тунгийн вакцинжуулалтанд бас л нэг иймэрхүү юм яриад л байсан. Худалч эрдэмтэд. Хаана байна нөгөө 6 - р сарын 15 - с халдвар буурна гэсэн чинь.

0  |  0
Top