Хаалгыг гаднаас нь цоожилж, САНААТАЙГААР ГАЛДАН ШАТААЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Бусдын амь насыг хохироох зорилгоор айлын гэрийг гаднаас нь цоожилж, гал тавьсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүллээ. 

Тодруулбал, энэ сарын 28-ны өдрийн 05:00 цагийн орчимд “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хорооны ... тоотод оршин суух С бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед нь бага охин Н "Ээж ээ, утаа үнэртээд байна” гэж сэрээснээр гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн, гэрээсээ эсэн мэнд гарч, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тухай мэдүүлжээ. 

Хэргийг шалгахад, тус гэрт оршин суух М-тэй хувийн харилцаатай гэх 27 настай эрэгтэй З гэгч нь хувийн өс хонзонгийн сэдлээр иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(172.70.122.76) 2021 оны 09 сарын 30

Үхэр монголчууд

0  |  0
(64.119.22.108) 2021 оны 09 сарын 30

TIPICAL MANGOLIAN LIVE

1  |  0
Top