"Бээжин-2022" өвлийн олимп болон паралимпын ЗУРАГТ ХУУДАС

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28


Бээжингийн 2022 оны өвлийн олимп болон паралимпын сурталчилгааны зурагт хуудсыг албан ёсоор нийтлэн, танилцууллаа. 

Олимпын наадмын зурагт хуудас нь олимп зохион байгуулагч орнуудын чухалчлан үздэг соёлоо сурталчлах чухал төслүүдийн нэг юм.

Бээжингийн өвлийн олимпын наадмын зурагт хуудсыг албаны болон сурталчилгааны зурагт хуудас хэмээн хуваажээ.

2020 оны 7-р сард Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо гурван багц зургаан ширхэг зурагт хуудас бүхий албаны зурагт хуудсыг олон нийтэд зарлаж байсан юм.

Харин сурталчилгааны зурагт хуудас нь нийт 11 ширхэг байж, өвлийн олимпын элемент, хятад соёл, хотын төрх, цас мөсний наадам зэрэг агуулгаар спортын наадмыг харуулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top