Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ хүлээж авлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан билээ. Өөрөөр хэлбэл, өмнөх төрийн тэргүүн Х.Баттулгын хүсэлтийг буцаах хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан юм. 

Тэгвэл өнөөдөр /2021.09.24/ Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хэлэлцлээ. 

Их суудлын хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан хүсэлтийг хүлээж авсан байна. Ингэснээр парламентаас баталсан ч гацаанд ороод байсан Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлэхээр боллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top