Брэд Питт Жолиг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар Франц дахь үнэтэй үл хөдлөх хөрөнгөө хуваах асуудлаар маргаж эхэлжээ.

Жоли үл хөдлөх хөрөнгөө Брэдэд ашигтайгаар худалдахгүй байх гэж зүтгэж, түүнд саад болсон учир Брэд Питт хуучин эхнэрээ шүүхэд өгчээ. Франц дахь харшаа Брэд илүү их мөнгө, хүч зарцуулж босгосон аж. Харин Жоли түүнээс өшөө авахаар оролдож байна гэж Брэд Питт үзсэн байна. Daily Mail-д Брэдийн танилын ярьснаар Жоли, Питт нар уг харшид хуримаа хийсэн аж.

Жоли өмнө нь Брэдийг хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байх гэж зүтгэсэн ч уг асуудалд Брэд шүүх дээр ялсан билээ. Харин Жоли Брэдийг шүүх дээр шударга бус аргаар ялсан гэж үзэн эцсээ хүртэл тэмцэнэ гэжээ.

Тэгвэл Брэд Питт мөн “Анжелина намайг шударга бус аргаар хүүхдүүдээс минь салгах гэж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top