ЧД-ийн Эрүүл мэндийн төвд 18 вирус устгагч төхөөрөмж хандивлалаа

2021 оны 09 сарын 15

“Эс & Рояал Групп Монголиа” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 18 вирус устгагч төхөөрөмж хандивлав. Уг төхөөрөмжийг Японы  “Sirius” компанийн лабораторид туршилтад оруулахад коронавирусийг лабораторийн орчинд 99.57 хувиар устгажээ.  

“Эс & Рояал Групп Монголиа” компанийн ерөнхий захирал Д.Сэржбүдээ “Цар тахлын хүнд нөхцөлд байгаа эмнэлгийн байгууллага болон сургууль, цэцэрлэгт 1000 ширхэг вирус устгагч хандивлахаар төлөвлөсөн. Хандивын эхний үйл ажиллагаа маань ийнхүү Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс эхэлж байна. Бид 18 вирус устгагчийг хандивлаж байгаа. Энэхүү төхөөрөмж нь  агаар дуслын замаар халдварладаг Ковид-19 болон бусад бүх төрлийн нян, бактери тоос, тоосонцрыг 99,97 хувиар цэвэрлэж, агаарыг бүрэн ариутгадаг. Нэг төхөөрөмж 40-50мкв талбайг 20 минутын дотор бүрэн цэвэрлэх хүчин чадалтай. Цар тахлын хүнд үед бидэнд нэн шаардлагатай төхөөрөмж байгаа юм” гэлээ.

ЧДЭМТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орчлогч дарга Х.Чинзориг “Улсад орны хэрэгцээ маш их гарч байгаа учраас эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн 200 орыг ковидын ор болгон дэлгэсэн. Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн байгууллага хамгийн эрсдэлтэй бүс байдаг. Ийм үед орчны вирусийг устгадаг агаар цэвэршүүлэгчийг хандивлаж байгаа нь цаг үеэ олсон сайхан зүйл боллоо. “Эс & Рояал Групп Монголиа”-д Эрүүл мэндийн төвийн нийт албан хаагчдын өмнөөс талархаж байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн хувьд коронавирусийн халдвар өдөрт 400-аас дээш бүртгэгдэж байгаа бөгөөд дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт иргэдийн

  • 10-15 хувь нь маш хүнд,
  • 20-30 хувь нь хүнд,
  • 40 хүртэлх хувь нь хүндэвтэр,
  • 10 хувь нь хөнгөн өвчилсөн байгаа аж. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Наранту 17 р хороо(162.158.178.235) 2021 оны 09 сарын 16

Ашгүйдээ энэ хүнд үед олон хүний амь аврагдах нь манай чингэлтэй дүүрэг азтай байна шүү би чд иргэн ард иргэдийнхээ өмнөө баярлалаа гэж хэлэе

0  |  0
Zochin(172.69.45.138) 2021 оны 09 сарын 16

Tiim gesen

0  |  0
Р(172.69.45.138) 2021 оны 09 сарын 16

Нэгийх нь үнэ 1000 доллар гэсэн үнэн үү

0  |  0
Р(172.69.45.138) 2021 оны 09 сарын 16

Нэгийх нь үнэ 1000 доллар гэсэн үнэн үү

0  |  0
Sain(66.181.186.127) 2021 оны 09 сарын 15

Ok, 1 -n une ni hed bol, hudaldaand orj ireh bolov uu\n

0  |  0
Top