Т.Ариунаа: Ядаж эхнэр нь эр нөхрөө хамгаалаад суухгүй бол биднийг хамгаалах хүн үнэхээр алга

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний эхнэр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа нар УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын сүлжээг таслан зогсооно хэмээж хугацаагүй суулт зарлаж буйгаа өнөөдөр /2021.09.15/ мэдэгдлээ.

"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж “Би 10 жил эрүүдэн шүүлгэж байна. Ард иргэдээ доромжилсон, ялзарсан төртэй байхыг би хүсэхгүй байна. Тийм учраас үндсэн хуулиар олгогдсон хэлэх эрхээ эдлээд үгээ хэлээд сууж байна.

Миний бүлэг этгээдүүдэд залилуулсан гэх гомдлыг шүүхийн байгууллага руу явуулахгүй гээд Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат цээжээрээ хамгаалаад сууж байна. Намайг өргөдөл өгөх үед Ц.Батболд гэх хүн Баянзүрх дүүргийн прокурор байсан. Одоо УЕП-ын хэлтсийн дарга болчихсон байна. Дээрээсээ гурав дахь албан тушаалтан болсон гэсэн үг. Эд нар төрийн шүүх эрх мэдэлд халдаж байна. Монгол улсын үндсэн хуульд шүүх эрх мэдэл гагцхүү шүүгчид л байгаа. Гэм бурууг шүүх тогтооно.

Хүсвэл намайг дахиад шалгаж болно. Гэхдээ намайг хохироосон, миний компанийг дээрэмдсэн иргэнийг шүүхээр явуулахгүй байгаа юм. Энэ л миний 10 жилийн гомдол. Цагдаагийн байгууллага шалгаад гэм бурууг нь тогтоогоод ажлын хэсэг гаргаад, саналаа прокурор руу явуулсан.

Цагдаагийн байгууллагын залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дүгнэлт гараад прокурорын байгууллага руу явуулаад байхад УЕП-ын орлогч М.Чинбат үүрэг өгөөд шүүх рүү явуулахгүй байгаа юм. Хэрэв миний өргөдлийг хүлээж авч, энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол би тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлана” гэлээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа “Миний хань 2011 оноос хойш таван удаа, 409 хоног хоригдсон юм. Энэ хугацаандаа 16 удаагийн шүүх хурлаар эрүүдэн шүүгдээд сэтгэл санааны асар их хохирлыг амсаж, эрх чөлөөгөө боогдуулсан.

Миний хань өөрийн бизнесээ бүлэг этгээдүүдийн гаргасан буруу шийдвэрээс болж дээрэмдүүлсэн. Өөрийн шунал хүслээс болж өрх, гэр бүлийн бизнесийг боогдуулж, дээрэмдэж авсан тэдгээр хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоож, үнэн, худлыг  дэнслэх байх гэж хуулийн байгууллагад асар их итгэсээр ирсэн. Харамсалтай нь 10 жилийн турш шударга үнэнээр явсангүй.

Хүмүүс үүнийг дуучин Т.Ариунаагийн асуудал гэж харж магадгүй. Энэ бол хаалганы цаана байгаа нэг айл, өрхийн асуудал яригдаж байна.

Монгол төрийн үндэс гэр бүл. Төр нь айл, гэр бүлээ нүдний цөцгий мэт хамгаалах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр төр нь иргэнээ хамгаалж чадахгүй байна. Тиймээс ядаж эхнэр нь ирээд эр нөхрөө хамгаалаад суухгүй бол биднийг хамгаалах хүн үнэхээр алга байна” гэлээ.

Эргэн сануулахад, Хууль, хяналтын байгууллагаас "Ноёд" группийн захирал Г.Буяндоржийг таван зүйл ангиар буруутгаж, яллагдагчаар татан шалгаж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард "Ноёд" группийн захирал Г.Буяндорж эхнэр Т.Ариунаагийн хамт Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлаж, хэлмэгдэж байгаагаа илэрхийлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чулуун. Б(172.69.252.140) 2021 оны 09 сарын 16

Юун тэнэг байхавдээ.Аргаүй болоод нөхөрөө бараадаад явж байгаабиз,ямар дуулаад явалтай бишдээ.

2  |  0
f(162.158.179.79) 2021 оны 09 сарын 16

ene 2-g bur ehners ni sain shalgah heregtei

0  |  0
Lol (172.69.252.138) 2021 оны 09 сарын 16

Тэнэг авгай

0  |  1
Top