И.Балжинням: Арбидолыг эмчилгээнээс хассан тул 10 тэрбумаар хохирлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Арбидол эмийг эмчилгээний стандартаас хассан байна. Ингэснээр эм нийлүүлэгч зургаан аж ахуй нэгж 10 тэрбум төгрөгийн хохирол амсахад хүрээд байгаа талаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм холбоо"-ны гүйцэтгэх захирал И.Балжиннямаас тодруулж байна

-Арбидол эмийг эмчилгээний стандартаас хассан байна. Ингэснээр эм нийлүүлдэг аж ахуй нэгжүүдэд ямар хохирол учраад байна вэ?

-Цар тахлын үед ганц Арбидол ч биш, олон төрлийн эмийг хэрэглэж байгаа. Хөнгөн хэлбэрээр өвдсөн үед нэн тэргүүнд Арбидолыг зөвлөж байсан. Өнгөрсөн хавар уг эм өндөр үнэтэй байгааг шүүмжилж, шуугиан болсон. Ингээд үнийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч эхэлсэн. Энэ хүрээнд Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, 1,6 жилийн хугацаатайгаар Арбидол эм импортлох аж ахуй нэгжүүд шалгарсан. Нийтдээ зургаан аж ахуй нэгж 3,9 тэрбум төгрөгийн Арбидол эмийн нөөц бүрдүүлээд байна. Мөн дээр нь 7 тэрбум төгрөгийн гэрээ хийгээд эхнээсээ наашаа ачуулж байхад уг эмийг эмчилгээний стандартаас хаслаа.

Тендерт шалгарсан зургаан аж ахуй нэгж нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгөөр хохирох нь. Цар тахлаас үүдэж эдийн засаг хүндэрч байгаа үед 10 гаруй тэрбум төгрөг бол асар их мөнгө юм.

-Эмийн нөөцөд байгаа 3,9 тэрбум төгрөгийн Арбидолыг устгалд оруулна гэсэн үг үү?

-Эм бол тодорхой хугацаанд хадгалах заавартай. Хадгалах хугацаа дуусах хүртэл борлогдохгүй бол устгахаас өөр аргагүй. Өнгөрсөн 2009 онд шувууны ханиад дэгдэхэд Арбидол дээр гарч байсан жишээ энэ удаад дахин давтагдлаа. Тендер шалгаруулахын өмнө бид хэлж, сануулж байсан ч ийм зүйл болчихлоо.

-Арбидолыг эмчилгээний стандартаас хассан шалтгаан нь юу вэ?

-Дэлхийн олон оронд Арбидолыг эмчилгээний стандартад зөвлөхгүй байгаа. Иймд манайх эмчилгээний стандартад оруулах шаардлага байна уу гэдэг асуудал яригдаж байсан. Тухайн үед эмчилгээний үр дүн өндөр, гаж нөлөө харьцангуй бага гэдэг шалтгаанаар хэрэглэж байсан. Одоо ямар учраас стандартаас хасаж байгаа талаар мэдээлэл алга.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(162.158.179.4) 2021 оны 09 сарын 14

ХҮМҮҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭР БИЗНЕС ХИЙХЭЭ БОЛ ХОХЬ ЧИНЬ

0  |  0
Za(172.69.252.136) 2021 оны 09 сарын 13

Shunalaa jaahan daraa

1  |  0
Зочин(172.68.254.122) 2021 оны 09 сарын 13

3 дахь тун ч гэсэн ер нь бидэнд юу л хийгээд байна даа . 3дахь тун хийлгээд хүмүүсийн бие х ямраад хэцүү л байна шүү.Даралт ихэсч гар даашдахгүй өвдөөд

Цолмон Одбаяр(172.69.252.138) 2021 оны 09 сарын 13

Хохинь ээ\n

0  |  0
Ээээээ(59.153.84.139) 2021 оны 09 сарын 13

Угаасаа дэлхийд хэрэглэхийг зөвшөөрөхгүй байгаа эмийг эмчилгээнд хэрэглэх заалт гаргачихаад будилж байхым даа

0  |  1
Top