Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэх ажлыг эрчимжүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх усны салбарт онцгой анхаарч ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэх ажлаа эрчимжүүлж, нуурын цэнгэг байдлыг хадгалахад онцгой анхаарах, усны чанарыг байнга судлаж, хянах судалгааны төв байгуулахыг салбарын яаманд чиглэл болгосон юм.

Түүнчлэн эл хүрээнд ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хуралдаж эхэллээ. Хурлаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэр дэвшүүлэх ажлын явц, нөөц газруудын бүсчлэл болон үндсэн чиг үүрэг зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр Хөвсгөл нуурыг хамгаалах ажил олон улсын стандартын дагуу хийгдэх бөгөөд тайлан, мэдээгээ ЮНЕСКО-д хүргүүлж байх юм. Энэ хүрээнд далайн эрэг дагуух ашиглалтад ч тодорхой хэмжээний өөрчлөлт орох шаардлага гарч байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lkhagvaa(64.119.20.235) 2021 оны 09 сарын 06

mongol ulsiin tsewer usiig ter chigten hangdag dalai shvvde \n

0  |  0
Top