Д.Амарбаясгалан: МАН боловсролын асуудлыг ямагт тэргүүн зэрэгт тавьж ирсэн

2021 оны 09 сарын 01

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 2021-2022 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан мэндчилгээ дэвшүүллээ.


Мэндчилгээнд "Монголын эрдэмтэн багш нар, оюутан сурагч та бүхэндээ 100 дахь хичээлийн жилийн баярын мэнд дэвшүүлье!

Өдгөөгөөс 100 жилийн өмнө Монгол Ардын Намаар удирдуулсан эх орончдын тэмцлийн үр дүнд Ардын хувьсгал ялж, Ардын Засгийн газраас шинэ цагийн боловсролын байгууллага байгуулж, хөвгүүд, охидыг суралцуулах зорилтыг дэвшүүлэн тавьсан юм. Улмаар 1921 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын 11 дүгээр хурлаар сургуулийн танхим нээж, түүнд хүүхдийг багаас нь сургах тухай хэлэлцэж “Бага сургууль байгуулах тухай” тогтоол баталсан нь Монгол Улсад шинэ цагийн боловсролын тогтолцоо бий болгох үүдийг нээсэн билээ. Ийнхүү Монгол Ардын Нам байгуулагдсан цагаасаа эхлэн улс орноо сэргээн хөгжүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлэх, дэлхийн боловсролыг нэвтрүүлэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж,  Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр, бодлогуудад боловсролын асуудал ямагт тэргүүн зэрэгт тавигдаж ирсэн юм.

Монгол Ардын Намын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэн болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр ард түмэндээ амалсан. Энэхүү амлалтаа Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн бодлого шийдвэрүүдээр дамжуулан хэрэгжүүлсээр байна.

Эрдэм ухаан түгэн дэлгэрч, эх орон маань хөгжин дэгжих болтугай" хэмээлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАГШ(202.9.46.209) 2021 оны 09 сарын 01

МАН боловсролын асуудлыг ямагт тэргүүн зэрэгт тавьж ирсэн ЮМ БОЛ ЯАХЛААРАА СУИС-С 65 НАСТАЙ СОНИНТОГОС ЧАВГАНЦЫГ ЗАЙЛУУЛЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БЭ ????????????? ЗАХИРАЛ ХИЙЧИХ ЗАЛУУС ГУДАМЖААР ДҮҮРЭН БАЙНА. ман !!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Иргэн(103.10.23.165) 2021 оны 09 сарын 01

Энэ зөвүүн царайг сонгуулийн үеэр хэт их хардаг далд орчихдоо

0  |  0
Багш(59.153.84.139) 2021 оны 09 сарын 01

Худлаа битгий хэлээрэй Боловсролын салбарыг ямагт адагт тавьсаар ирсэн

0  |  0
Зочин(203.91.115.253) 2021 оны 09 сарын 01

Оюунэрдэнэ сайдаа огцруулаач херо Баатараар удирдуулна гэж юу байхав дээ.Оюунэрдэнэд улс аваад явах чадвар алга Баттулгаар зөвлөхөө хийлгэхээр яахуу сүйрнэ биздээ

0  |  0
Top