Сурагчийн дэвтрийг гар угаах зөвлөмжтэйгөөр хэвлэжээ

2021 оны 08 сарын 24

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор ирэх хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Бага ангийн сурагчдад зориулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн дадал зуршил болох гар угаах дараалал, заавар зөвлөмжийг сурагчийн дэвтрийн хавтсанд хэвлэжээ. Ингэхдээ шинэхэн боловсруулсан цахим аялал интерактив хичээлийн дүрүүдийг ашиглан бүтээсэн бөгөөд сурагчдын гар дээр хүрэхэд бэлэн болжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан энэхүү зурагт хуудсыг НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар принт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сурагчийн дэвтэртээ хэвлэн хамтран ажилласан байна.

Уг дэвтрийг бага ангийн сурагчдад зориулан хичээлээ өнгөөр ялгах боломжтой улбар шар, ногоон, цэнхэр өнгийн хавтастай хэвлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top