Д.Сумъяабазар: Түгжрэлийг 50 ХУВЬ БУУРУУЛНА, эргэлзэх хэрэггүй 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 20

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2021.08.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

Тэрбээр "Хотод тулгамдсан олон асуудал бий. Үүний нэг нь түгжрэл. Улаанбаатар хотод нөхцөл байдал амаргүй байна. Өнөөдөр 615 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Авто машины тоо жилд 80.000-аар нэмэгдэж байна. Авто замын 78 хувь түгжрэлтэй байдаг гэх тооцоолол бий. Үүнтэй уялдуулаад түгжрэлийг бууруулахад зориулан улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах тогтоол гарсан. Есдүгээр сарын 15-н хүртэл нарийн жижиг хэсгүүд дээр ажиллана. Ер нь түгжрэлийг 50 хувь бууруулж чадна гэж бодож байна, үүнд эргэлзэх хэрэггүй. Нийслэлийн түгжрэл их тойрог дотроо л байгаа. Их тойрогт байгаа худалдааны болон төрийн байгууллагуудтай уулзана, ярилцана. Дараа нь дэд төвүүдээ барьж, байгуулна. Дээр нь дагуул хотын асуудал яригдана. Энэ бол авто машины хөдөлгөөнийг бууруулахад хамгийн их үүрэг гүйцэтгэнэ гэж тооцоолж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо. 

Хотын дарга цааш нь “Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулах ажлын хүрээнд Засгийн газраас нийслэлд  жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гарсан. Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн 30 жилийн хугацаанд явж ирсэн бодлогын гажуудлыг засахын тулд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Хуулиар зохицуулж чадахгүй зүйлийг дүрэм боловсруулж, дүрмээр зохицуулна. Дүрэм боловсруулахдаа иргэдээс санал авна. Мөн Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, нэгдсэн стандарттай байна, үн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Уламжлал дээр суурилсан шинэчлэл хийнэ. Түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” хэмээв.

Мөн "Барилга, байгууламж, замын норм, нормативыг сүүлийн 15 жил шинэчлээгүй. Энэ нь эргээд түгжрэлд нөлөөлж байна. Түүнчлэн нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дорвитой арга хэмжээ авна гэдгийг хэлсэн. Мөн тэрбээр “Автобусны парк шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байгаа. 400-500 автобусаар нийтийн тээвэрт шинэчлэлт хийхээр зорьж байна. Такси үйлчилгээг олон улсын стандартад хүргэх ёстой. Замын хөдөлгөөний нэгдсэн зохион байгуулалтыг бий болгоно. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж байж иргэдэд сонголт бий болно. Төрийн бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хотод иргэдийг бухимдуулсан олон зүйл байна. Эдгээрийг нэг сар, нэг жилийн хугацаанд шийдэх боломжгүй. Үе шаттай асуудлыг шийднэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochon (203.23.199.221) 2021 оны 08 сарын 23

zasag darga ta zuslangiin gazriin jiriin ardad unegui egeerei.bid tand l itgej baina.amjilt xusie

1  |  0
Зочин(103.10.23.150) 2021 оны 08 сарын 21

Чи гэр хороололд 1метрч зам тавиагүйшдээ борчуудын хороололд амьдар болрцог идэж өсөөгүй юмшиг

0  |  0
Ээгий(202.179.24.44) 2021 оны 08 сарын 23

Хотын даргаа хогныхоо учрыг олоо чээ.. Бүрэл бүтэн хулс байж хогны менежмент байхгүй... Наад юу ч хийдэггүй Гантөмөр, Аригуун нараа энэ салбараас зайлуулаа чээ..... Хог хаягдлын холбоогоо дэмждэггүй, дандаа ашиг сонирхолоор ажлаа хийдэг, 2010 оноос эхлээд төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд хэрэгжээд үр дүнгүй, ийм тогтолцоогоо солих хэрэгтэй байна!!!!??????

1  |  0
Зоч ин(66.181.161.31) 2021 оны 08 сарын 21

Ene tenegiin пээдгэр хуцахыг яаана

0  |  0
Иргэн(66.181.179.111) 2021 оны 08 сарын 21

Одоо ямар тэнэг шийдвэрүүд гаргаж иргэдийг бухимдуулж хооронд нь алалцуулах юм байгаан

0  |  0
Ммм(202.9.46.22) 2021 оны 08 сарын 20

Өсөлт нь 60%

0  |  0
Зочин(202.126.88.144) 2021 оны 08 сарын 20

Энэ нэг тэнэг бөхөд жил бүр 420 тэрбумыг өгөөд түгжрэл арилна гэвэл ёстой нар баруунаас гарах биз, арай дээр толгойтой юм олдохгүй л байгаа юм байх даа МАН-д

0  |  0
Энжи(103.57.92.233) 2021 оны 08 сарын 20

Гуц

0  |  0
харамсалтай(64.119.18.98) 2021 оны 08 сарын 20

ОРБИТ, ТАХИЛТ, найрамдал чиглэлийн авто замын нүхнүүд аюул болж байна. Сайхан дулаан байхад нүхнүүдийг нь бөглөөд өгөх арга алга уу?

2  |  0
Shine ue(66.181.161.29) 2021 оны 08 сарын 23

Very good

2  |  0
Top