Чөлөөтийнхөн залуучуудын ДАШТ-ийг зорилоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 12

Монголын чөлөөт бөхийн залуу тамирчид энэ сарын 16-22-нд ОХУ-ын Уфа хотод болох залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мордов.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 

Эрэгтэй
 

  • 57 кг: П.Дашцэрэн
  • 61 кг: Р.Баттулга
  • 65 кг: Э.Төгсжаргал 
  • 74 кг: О.Сүлдхүү
  • 79 кг: Б.Мөнхдаваа 
  • 92 кг: А.Мягмарсүрэн
  • 97 кг: Н.Баярбаатар

Эмэгтэй
 

  • 50 кг: Б.Энхзул
  • 53 кг: Ч.Отгонтуяа
  • 55 кг: М.Мөнхгэрэл
  • 57 кг: Б.Ганцэцэг
  • 65 кг: Т.Энхжин
  • 72 кг: Д.Цогзолмаа
  • 76 кг: Б.Одбаг 

Дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр болон Ц.Баярсайхан, Н.Баатар, М.Мөнхбат, Ё.Батдархан, Г.Амархүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.

Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад Гавьяат тамирчин А.Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ С.Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Т.Даваахуяг “Бээжин-2007”, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг “Паттая-2012”, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ А.Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.54) 2021 оны 08 сарын 19

Энд явсан хүмүүс бүгд хувийн зардлаар явсан шүү. Улсаас огт юу ч гараагүй

0  |  0
Зочин(103.57.94.42) 2021 оны 08 сарын 14

Бөхийн төрлүүдийн албан ёсны сайт дээр эрэгтэй 86 кг-ийн жинд Тэмүүжин,125 кг-ийн жинд Батмагнай эмэгтэй 59 кг-ийн жинд сая олимпид оролцсон Болдсайханы Хонгорзул нарын нэр бна лээ энэ жингүүдэд оролцоно гээд

1  |  0
Зочин(202.126.90.156) 2021 оны 08 сарын 19

Чөлөөт бөх явцгүй нь олимпоор тодорхой харагдсан, ингэж татвар төлөгчдийн мөнгөөр зугаалдагийг нь хязгаарлах хэрэгтэй, хэнд хэрэгтэй чөлөөт бөх вэ

1  |  7
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 15

Чөлөөт бөхөө ойлгож л байдаг байх даа. Чөлөөтэй давшиж дайчин барилдах урлаг шүү. Олимпод очсон баагийнууд ойлгоогүй явчихсан байсан шүү. Тэд унжгар, үлбэгэр, хөдөлгөөнгүй, мэхгүй, бяргүй байсан даа Болортуяагаас бусад нь.

1  |  0
Top