Томас Бах: Ллимпыг цуцалсан бол Япон ноцтой хохирол амсах байсан

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Хэрэв Токиогийн олимпыг цуцалсан бол Япон улс томоохон хөрөнгө оруулалтыг алдах байсан гэж Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.

Олимпод оруулж буй хөрөнгө оруулалт нь ОУОХ-ны ч тэр, эзэн орны ч тэр мөнгө байдаг. Хөрөнгө оруулалт гэдэг нь спортын шинэ объектуудын барилга юм. Энэ нь ирээдүйд Японы ард түмэнд хэрэгтэй. Олимпын тосгонд япончууд амьдарч, спорт цогцолборуудыг ашиглах боломжтой. Хэрэв энэхүү олимпыг цуцалсан бол Япон ихэнх хөрөнгө оруулалтыг алдаж, ямар ч орлогогүй болох байсан гэж Томас Бах тодруулжээ. Тэрбээр Токио-2020 олимпын хойшлуулснаар япончууд 2.7 тэрбум ам.доллар алдаж, тэмцээнүүдийг үзэгчгүй явуулсны дүнд 700 сая ам.доллар алдсан ба энэ бүх зардал татвар төлөгчдийн халааснаас гарсан гэсэн асуултад хариулахдаа ийн мэдэгджээ.

Нөгөө талаар, олимпыг цуцалснаар ОУОХ даатгалын ачаар алдагдал хүлээхгүй байх боломжтой байсан. Үүний оронд тамирчдад зориулж олимпыг зохион байгуулж, Япон, тэр дундаа Токио хотод дэлхий дахинд Японы ард түмэн ямар чадвартай болох, ямар хүнд хэцүү нөхцөлд үр бүтээлтэй ажиллаж чаддаг болохыг харуулах боломж олгох зорилгоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн гэв.

Энэ олимп түүхэнд бичигдэнэ гэдэгт итгэлтэй байна гэж Бах онцолжээ.

“Токиогийн олимп дэлхий ертөнц хүнд нөхцөлд орсон тэр үед зохиогдож байна. Энэ олимп нь итгэл найдварын бэлэг тэмдэг. Энэ олимп өмнөх наадмуудаас ялгаатай. Цар тахлын нөхцөлд ялгаатай байхаас ч өөр аргагүй” гээд тамирчид үзэгчгүй ч гэсэн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа, олимп тэдний хувьд маш чухал болохыг ярьж байсан гэж Томас онцолжээ. Хөгжөөн дэмжигчид ч гэсэн олон нийтийн сүлжээ, дэлгэцээр үзэж байна. Энэ бол дэмжлэгийн нэг хэлбэр. Хөгжөөн дэмжигчдийг хамруулсан байдлаар Токио-2020 олимп хүлээлтээс давсан гэж тэрбээр дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.24.94) 2021 оны 08 сарын 07

delchii niiteeree chuchlach estoi ter Beejingiin olimpiig!!!. , anch coronaag Chytad uld taraaj olon say chuniig uchuulseer bna. Chytad uls chariuuchlaga chuleech estoi

0  |  0
Zochin(66.181.187.199) 2021 оны 08 сарын 06

Zuv bicheechee garchgaa.

0  |  0
зочин(103.57.92.71) 2021 оны 08 сарын 06

үнэхээр хүн төрөлхтөнийг баярлуулж япон орон хүчирхэг гэдгээ дэлхийд тунхаглалаа

0  |  0
Энэ(64.119.24.112) 2021 оны 08 сарын 09

6 сарын дараах бээжингиин олимпыг цуцлахуу? Яахын

0  |  2
Top