Токио-2020 олимпын элсний волейболын аваргууд тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Токио-2020 олимпын эмэгтэйчүүдийн элсний волейболын төрөлд АНУ-ын баг алтан медаль авлаа.

Эйприл Росс, Аликс Клайнман нар финалд Австралийн хос Мариафе Артачо дел Солар, Талика Клэнси нарыг 21:15, 21:16 харьцаатай хожиж, түрүүлжээ. Хүрэл медалийг Швейцарын баг хүртлээ.

АНУ ийнхүү Токиогийн олимпын 30 дахь алтан медалиа авч, чансаагаараа 30 алт, 35 мөнгө, 27 хүрэлтэй хоёрт бичигдэж байна. Одоогийн байдлаар, медалийн чансаагаар 34 алт, 24 мөнгө, 16 хүрэл медальтай БНХАУ-ын баг тэргүүлж байна. Гуравт 22 алт, 10 мөнгө, 15 хүрэл медальтай эзэн баг оржээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top