Америкийн Росс, Клайнман нар элсний волейболын аварга боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

АНУ-ын волейболчин Эйприл Росс, Аликс Клайнман нар Токиогийн олимпын элсний волейболын төрөлд алтан медалийн эзэд боллоо.

Тэд финалд Австралийн Мариафе Артачо, Таликуа Клэнси нарыг 2:0 (21:15, 21:16)-ээр хожиж, олимпын аварга болжээ.

Гуравт Швейцарын Йоана Хайдрих, Анук Верж-Депре нар Латвийн Тина Граудиня, Анастасия Кравченок нарыг хожиж жагсжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top