Австрали дарвуулт завины 470 төрөлд ялалт байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04


Австралийн Мэтью Белчер, Райан Уилл нар "Токио-2020" олимпын дарвуулт завины 470 төрөлд түрүүлж, алтан медаль хүртлээ.

Арван уралдааны дараа Австралийн баг оноогоор тэргүүлж явсан бөгөөд лхагва гарагт болсон медалийн төлөөх уралдаанд түрүүлэв.

Мөнгөн медалийг Шведийн баг хүртсэн бол гуравдугаар байрыг Испанийн тамирчид эзэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top