ТАНИЛЦ: Хичээл, сургалтыг эхлүүлэх ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар Засгийн газрын өнөөдрийн (2021.08.04) хуралдаанаас шийдвэр гаргасан билээ. 

Энэ хичээлийн жилд
 

  • 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд
  • 854 сургуульд 718.817 сурагч 75 МСҮТ-д 40.165 суралцагч
  • 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцах аж.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
 

  • 9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав
     
  • 2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
 

  • Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна
     
  • Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна
     
  • Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ
     
  • Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг, эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ
 

  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.
     
  • Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана
     
  • Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана

ДЭЭД БОЛОВСРОЛ
 

  • Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.
     
  • 2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.
     

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aa(66.181.161.72) 2021 оны 08 сарын 05

Porm omsmoorgui bn aaa\n\n\n

0  |  0
Top