Скейтбордын “парк” төрөлд Япон эхний хоёр байрыг эзэллээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

Токио-2020 скейтбордын “парк” төрөлд эхний хоёр байрыг Японы тамирчид эзэллээ. Алтан медалийг 19 настай Сакүра Ёсозүми 60.09 оноогоор авсан бол мөнгөн медалийг 12 настай Кокона Хираки 59.04 оноогоор хүртжээ.

Хүрэл медалийг Их Британийн 13 настай тамирчин Скай Браун 56.47 оноогоор хүртжээ.

Скейтбордын төрөл анх удаа олимпын хөтөлбөрт багтсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top