Т.Энхцэцэг: Аваргын төлөөх барилдаан шүүх гэж Токиод ирсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30

Токиогийн олимпын наадамд жүдогийн шүүгчээр оролцож байгаа Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг алтан медалийн төлөөх хэд хэдэн барилдааныг шүүсэн билээ.

Т.Энхцэцэг нь олимпын финалын барилдааныг шүүсэн Монголын анхны эмэгтэй шүүгч, 1988 оноос хойш финалын барилдааныг шүүсэн анхны монгол хүн болж байна. 

Тэрбээр хамгийн эхэнд эмэгтэйчүүдийн 52 кг-ийн финалын барилдааныг шүүсэн талаараа “Баяртай байна. Токио-2020 олимпод яг энэ алтан медалийн төлөөх барилдааныг шүүх гэж ирсэн. Энэ бол миний 20 жилийн мөрөөдөл. Шүүгч болоод 20 жил болж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Алтан медалийн төлөөх барилдааныг шүүхдээ өөрийгөө хэрхэн бэлдсэн талаараа Т.Энхцэцэг шүүгч “Алтан медалийн төлөөх барилдааныг шүүхээр болсон байна гээд манай шүүгч нар надад баяр хүргэсэн. Би Үта Абэг шүүж үзээгүй байсан. Шүүе гэж боддог байсан. Үта, Бушар хоёр хоёулаа дэлхийн аварга, темп өндөртэй, зүгээр зогсохгүй учир нэлээд ур чадвар шаардсан барилдаан болно гэж бодсон. Өөрийгөө контролдож гарч чадсан. Үүнийг л хийх гэж ирсэн гэж өөртөө хэлээд маш тайван гарч, амжилттай сайн шүүж дуусгасандаа баяртай байна” гэж ярилцлага өгчээ. 
 


Т.Энхцэцэг нь IJP-д нийт 50 орчим тэмцээнийг шүүжээ. Тэрбээр дэлхийн том тэмцээнүүдийг урилгаар шүүн, Гран-При, Гранд Ислам зэрэг том тэмцээнүүдийг амжилттай шүүж байж Токиогийн олимпын шүүгчээр ажиллах эрхээ авчээ. Шүүгч нар тамирчдын адил тэмцээн бүрээсээ оноо авч, цуглуулсаар ранк нь ахидаг аж. Шүүгч нарыг дэвжээн дээр яаж ажиллаж байгааг харж, үнэлж дүгнэж, ранк тогтоодог бөгөөд Т.Энхцэцэг 2021 оны хоёрдугаар сард Токиогийн олимпын эрхээ албан ёсоор авчээ.

Тэрбээр “Цар тахлын үе болохоор том хариуцлага, хяналтууд ирсэн. Өөрийгөө илүү хөгжүүлж, видео үзэж алдаануудаа харах, барилдаан үзэх зэргээр өөрийгөө бэлтгэж, хянасан” гэлээ.
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(178.197.201.93) 2021 оны 07 сарын 31

Би танаар маш их бахархаж байна.\nТанд баяр хүргэж аз жаргал эрүүл энх амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

0  |  0
bi(207.183.244.30) 2021 оны 07 сарын 31

Goyo uymoo, Bi yadaj hureliig ni shuumeer l baih uym. Daanch nadad Olimp shuuh baitugai Japan yavah bolomj oldohgui uym doo

0  |  0
ochko(66.181.161.30) 2021 оны 07 сарын 30

mundag ymaa bayr hurgy

1  |  0
(64.119.26.202) 2021 оны 07 сарын 31

anh udaa gants shuugeel bizdee chaavaas,tsaana ni heden myangan niger hujaa shuugchid shuujil baihad

0  |  6
Ok(202.9.46.41) 2021 оны 07 сарын 31

Goyo goyo

1  |  0
Zayaka (66.181.180.87) 2021 оны 07 сарын 30

Mundag busgui

1  |  1
Сайхан(139.5.217.189) 2021 оны 07 сарын 30

Сайхан бүсгүй юм Амжилт

0  |  0
бб(202.21.108.58) 2021 оны 07 сарын 30

Бас л Монголчуудын олимпын түүхэнд бичигдэх сайхан үйл мөн шүү. Амжилт хүсье !

2  |  0
Top