ӨНӨӨДӨР: Буудлагын шийдвэрлэх өрсөлдөөн эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30

Өнөөдөр (2021.07.30) олимпын наадмын найм дахь өдөр. 

Монголын багаас дараах төрөлд тамирчид маань өрсөлдөнө. 

Монголын тамирчдын өнөөдрийн хуваарь (Монголын цагаар)
 

08:00 цагаас
 

  • Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлага эхэлнэ. Тус төрөлд нийт манай улсаас Ц.Анударь, О.Гүндэгмаа нар оролцоно

10:00 цагаас
 

  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг жингийн эхний шатанд Ө.Дүүрэнбаяр зодоглоно. Тэрээр 2018 оны ДАШТ-ий тавдугаар байрны шагналт Узбекистаны Бекмурод Олтибоевтой учраа таарсан байна.

18:10 цагаас
 

  • Усан спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн эхний шатанд М.Дэлгэрхүү өрсөлдөнө.

18:32 цагаас
 

  • Усан спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн эхний шатанд Б.Энххүслэн өрсөлдөнө.
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top