Халдвар тархах эрсдэл байгааг Хятадын тамирчид анхааруулав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 14

Олимпын наадамд өрсөлдөх Хятадын багийн түрүүч Токиод хөл тавилаа. Тэд ирсэн даруйдаа зочид буудалд коронавирусийн халдварын эсрэг авах арга хэмжээ хангалтгүй байгааг шүүмжилжээ.

Хятадын дарвуулт завины холбооны тэргүүн Жан Шиаодон Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа Эношима арал дахь тэдний зочид буудалд тамирчид жуулчид болоод нутгийн иргэдтэй холилдон байрлаж буй нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн гомдолложээ. Тэрбээр энэ байдлыг “далд аюул” хэмээн тодорхойлсон байна.

“Хэдийгээр гаднын тамирчид өөр өөр давхарт байрласан ч ресторан, үүдний танхим гээд хаа сайгүй орон нутгийн жуулчидтай холилдсоор байна. Энэ нь Ковид-ын халдварыг нэмэгдүүлж болзошгүй. Тиймээс бид зохион байгуулагчидтай энэ талаар зөвлөлдөж байгаа” хэмээн “Барселона-1992” олимпийн мөнгөн медальт Жан өгүүлэв.

Токиогийн олимпын үеэр коронавирусийн тархалт эрчимжихээс сэргийлэн халдвар хамгааллын маш хатуу дэглэм мөрдөж буй. Олимпын наадам үзэгчгүй явагдахын зэрэгцээ Токио хот болон зарим мужид хөл хорио тогтоосон. Тамирчдыг бар, ресторан орох, жуулчны бүсээр явахыг хориглосон бөгөөд олимпын тосгонд зөвхөн тамирчин, албаны хүмүүсийг л нэвтрэхийг зөвшөөрч байгаа.

Хятадын тухайд түүхэн дэх хамгийн том баг буюу 400 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Токиогийн олимпод оролцох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.76.195) 2021 оны 07 сарын 15

Novsh iin hujaa nar aas garaa biz dee. Hutsah iin orond tisal muu novshnuud

0  |  0
Заагч(202.9.46.247) 2021 оны 07 сарын 15

Вирусны голомт хог хужаа та нарыл вирус юм чинь долоохгvй юу хог данжаадаа Японоос зайлаа та нар вирусээ тараачихна

1  |  0
Top