“Токио-2020” олимпод оролцох жүдогийн шигшээ багт хувцас хэрэгслийг нь гардууллаа

2021 оны 07 сарын 09

Токио хотноо 2021 долоодугаар сарын 23-аас наймдугаар сарын 08-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ.

Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд академи” спорт цогцолборт бэлтгэлээ хангаж буй жүдо бөхийн олимпод оролцох тамирчид, дасгалжуулагч нарт Монголын багийн албан ёсны өмсгөлийг оролцогчийн мандатын хамтаар гардууллаа.

Уг үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн гүйцэтгэх захирал Ж.Ганзориг нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчин, дасгалжуулагчид 13 багц хувцас хэрэгсэл гардуулж байгаагийн 8 багц нь Michel Amazonka, 5 багц хувцас нь Японы алдарт Мизүно брэндийнх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top