ДЦС-4 болон Эрдэнэт, Дарханы ДЦС-ийн засварын ажилд онцгой анхаарах үүрэг өглөө

2021 оны 07 сарын 08

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдийн өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр /2021.07.08/ болж өнгөрлөө.

Цахимаар үргэлжилсэн хурлыг эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан явуулав.

Салбарын үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх болон 2021 оны их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн танилцуулгыг сонсож, холбогдох үүрэг даалгаврыг өгсөн юм.

Үүнд:

  • Үйлдвэр, компаниудын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их болон урсгал засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулж дуусгах,

 

  • Коронавируст цар тахлын халдвараас шалтгаалан хийгдэх боломжгүй их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын зарим ажлуудыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, батлагдсан төлөвлөгөөнд тодотгол, нэмэлт өөрчлөлт хийх арга хэмжээ авах,  • Салбарын 2021 оны зуны бага ачааллын батлагдсан горимыг мөрдөж ажиллах,

 

  • “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өргөтгөл, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн турбогенератор №5-ийн засварын ажилд онцгой анхаарах,

 

  • Дулааны цахилгаан станц болон дулааны станцууд өвлийн их ачааллын үеийн нүүрсний 15-аас доошгүй хоногийн нөөцийг хуваарийн дагуу бүрдүүлэх, 

 

  • Дулааны цахилгаан станц болон дулааны станцуудаас нүүрсний уурхайнуудад төлөх нүүрсний төлбөрийг цаг тухайд нь төлж, өр авлагыг бүрэн барагдуулж ажиллах,

 

  • Нүүрсний уурхайнууд авахад бэлэн нүүрсний нөөцийг зохих хэмжээнд бүрдүүлэн ажиллах,

 

  • Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөц бүрдүүлэх,

 

  • “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний Баруун үйлдвэрийн тоосжилтийг бууруулах ажлыг яаралтай эхлүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авах,  • Засварын ажлыг гүйцэтгэхдээ техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөх,

 

  • Коронавирус цар тахлын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй санал, зөвлөмжүүдийг мөрдөж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвгөн(139.5.217.222) 2021 оны 07 сарын 09

Нэр заасан хэдэн цахилгаан станц ашигтай ажилладаг залуу нас нь аль хэдийн өнгөрөөд, эмчилгээ тордлогоор явдаг хөгшин нас нь дуусаж, зарим нь амьдрах наснаасаа хэтэрч байгааг ойлгох ухааныг төрийн эрх мэдэлтнүүдэд хайрлаач гэж дээд тэнгэрээс хүсэж байна. Залгамж хойт үеэ төрөхөөс өмнө энэ хэдэн станц нүд аничих юм биш байгаа гэж л айх юм даа.

0  |  0
Мею(66.181.183.64) 2021 оны 07 сарын 09

ЭХ ҮҮСВЭР ДУТАГДАЛТАЙ ХЭРЭГЛЭЭ ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙХАД НААДУУЛАА ШАХААД ЯАХАВ ДЭЭ.

0  |  0
Top