Б.Бат-Эрдэнэ: Импортын бүтээгдэхүүнд монгол шошго шаардана

2021 оны 07 сарын 01

"Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар"-ын дарга Б.Бат-Эрдэнэ импортын хүнсний бүтээгдэхүүнийг монгол шошготойгоор худалдаалахыг шаардана гэлээ.

Тэрбээр "Хүнсний аюулгүй байдлыг ярьж, ойлгож, шаардаж сурсан цагаас эрүүл мэндийн тухай ярьж болно. Нэг зүйлд баяртай байна. Хүүхэд байхад анзаардаггүй байсан зүйлээ том болоод өөрөө өөрчлүүлнэ гэж бодож байсангүй.

Алдарт Цагаан самар 1990-ээд оны дунд үеэс Монголд орж ирсэн гэгддэг. Өнгөрсөн хугацаанд хэн яагаад хаяг, шошго яриагүйг, хуулийг үл тоомсорлон явж ирсэнийг хөндөөгүйг гайхах юм. Энд зөвхөн самар асуудал биш хүнсний аюулгүй байдлыг хангуулах тухай асуудал яригдаж байгаа.

Дараагийн орж ирэх самарнууд Монгол хаяг шошготойгоор худалдаалагдана. Энэ бол үр дүн.  Одоо үлдсэн 33-н импортлогч компанийн бараа бүтээгдэхүүнээс ийм үр дүн шаардана. Хэрэглэгчийг хэлний мэдлэгтэй байхыг шаардахгүй. Харин хэрэглэгчид эх хэлээрээ, ойлгох хэмжээнд мэдээллийг авч байх ёстойг нэхнэ, шаардана" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.155.159) 2021 оны 07 сарын 01

delhiin oron Mgl.s hariuthlagatai chanartai buteedh.g chaardah n zuv shu hoichd chamartai batalgaatai hariuthlagatai buteegdeh.n Mgl ner hund delhiin uls tenthen hariuthlaga chadvar shaardaj bna

0  |  0
Top