Ээждээ хайртай хүн бүрт зориулав

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Энэ дэлхий дээр бурхан хүн бүхэнд тэгш үйлчилж чадахгүй учир ЭЭЖ хэмээх амьд бурханыг бидэнд илгээсэн гэдэг.

"Төр” мэдээллийн агентлаг ээжүүдийг алдаршуулах "ЭЭЖ” үндэсний контентийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Уг бүтээл нь ээж хүний сургаал залбирал, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын түүх, дурсамжийг дуу дүрсний нийлэмжээр мөнхөлж, нийгэмд эерэг өөрчлөлт, хандлагыг бий болгох зорилгоор бүтээгдэж буй гэр бүлийн нандин архив, хөрөг бүтээл юм. 

"ЭЭЖ" нэвтрүүлэг энэ удаа Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор Говь-Алтай аймгийн 18 сумаас тус бүр нэг нэг ээжийн амьдрал, замнал, бүтээлийг сийрүүлж, алдаршуулах гэж байна. 

Та бүхэн ээжийнхээ ажил амьдралын түүхийг мөнхлөн алдаршуулахыг хүсвэл 90717102 дугаарт холбогдож бүртгүүлнэ үү.

Эх сурвалж: tur.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top