Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг зогсоолоо

2021 оны 06 сарын 14

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож байгаа талаар Шүүхийн тамгын газраас мэдэгдэл гаргалаа.

Тодруулбал тус шүүхийн байранд Ковид-19 халдварын тохиолдлууд удаа дараа илэрч, эрсдэл буурахгүй байна. Тиймээс УОК-ын Шуурхай штаб, Баянгол, Хан-Уул дүүргийн шуурхай штабын зөвлөжийн дагуу ажилтан албан  хаагчдийг шинжилгээнд хамруулах, халдваргүйжүүлэлт хийх шаардлагаар шүүхийн үйл ажиллагааг 2021 оны зургаадугаар сарын 15-аас 18-ны өдрийг дуустал хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ хугацаанд тухайн шүүх, шүүхийн тамгын газрын байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй юм. Тиймээс мөн хугацаанд товлогдсон шүүх хурлууд хойшлогдож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top