Дунд гол сэтэрч, хотын төвд их хэмжээний ТОГТООЛ УС тогтжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Өнгөрсөн хоёр хоногт орсон цас, борооны улмаас Дунд гол үерлэж, сэтэрчээ. Ингэхдээ Улаанбаатар хотын төвийн хэд, хэдэн газарт томоохон хэмжээний тогтоол усыг бий болгосон байна. 

Тухайлбал, Энхтайваны гүүрний зүүн талд байх авто замын нүхэн гарц бүхэлдээ үерт автаад байна. Үерийн улмаас тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаажээ. 

Одоогийн байдлаар тухайн авто замын нүхэн гарцыг битүүлсэн үерийн тогтоол усыг шавхах ажил үргэлжилж байна. Уг их хэмжээний тогтоол усыг тусгай төхөөрөмжөөр соруулж, Дунд гол руу эргүүлэн цутгах ажиллагаа ид үргэлжилж байгаа юм. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

 

Энэ талаар Ус сувгийн удирдах газраас тодруулахад "Одоогоор 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тогтсон их хэмжээний усыг соруулах, шавхах ажил явагдаж байна. Усыг соруулах 4-5 машин, төхөөрөмжтэй ажиллаж байна. Хэр хугацаа орохыг нь мэдэхгүй ч ямар ч гэсэн тогтсон их хэмжээний усыг шавхах ажлыг хийж байна. Саяхан орсон борооны улмаас Дунд гол үерлэсэн. Үерлэж, гол сэтэрсэн. Дунд гол сэтэрснээс болж их хэмжээний тогтоол ус Улаанбаатар хотын төвийн хоёр хэсэгт тогтоод байна. Бид хурдан, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна" гэх тайлбарыг өгөөд байна. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 10

Улаанбаатарыг нураагаад ус зайлуулах хоолой шугам тавьж шинээр барьж байгуулбал хугацаа хожно үхэр монголчууд аа.

0  |  0
Иргэн(124.158.70.13) 2021 оны 06 сарын 09

Иймм зам бариулсан дарга барисан компануудын эздийг АТГ -ээр шалгуулан засуулах зардлыг нь гаргуулах хэрэгтэй

0  |  0
Иргэн(66.181.161.6) 2021 оны 06 сарын 09

Онцгой байдлын ерөнхий газар гэж нэг тааруу ажилладаг газар байна. Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажил тааруу байгаагаас , , инженерийн шийдэл буруугаас үүдсэн гамшиг болжээ. Ус сувгийнхан голлох үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Уг нь онцгой байдал голлох үүрэгтэй байх ёстойг цаашид анхаарна биздээ.

1  |  0
ӨӨДГҮЙ АМЬТАД(192.82.75.151) 2021 оны 06 сарын 09

ДУНД ГОЛЫН АЙ САВ ДОТОР БАЙШИН ОРОН СУУЦ БАРЬСАН. НҮГЭЛ ЧИН Ь НҮДЭЭРЭЭ ГАРНАА

1  |  0
Zochin(192.82.71.239) 2021 оны 06 сарын 09

80 ons ver bolohod tumur zam hvrtel tuul gol urgusun ursdag bsan goliin ereg daguu baitlasan amralt oron suutsnii barilguud usand abtah ni tsag hugatsaanii asuudal gol ergee dagan ursdag

0  |  0
Байгал эх(202.9.46.72) 2021 оны 06 сарын 09

МАН ыг таалахгүй байна

1  |  0
zochin(202.179.26.4) 2021 оны 06 сарын 09

chot chariuuchsan ter Gantomor darga biluu ter chun uy chiideg um???, Schavar ,schalbaag boroonii usand UB suirch bna!!! Ajillaa oligtoi chiideggui mongo saadag alban tuschaaltniig zailuulj schorond chiigeechee

1  |  0
м(202.21.107.80) 2021 оны 06 сарын 09

далан сэтэрдэг, гол үерлэдэг, эргээ хальдаг\n

1  |  0
Top