Сонгогч саналын хуудасны зургийг авбал 14 хоног баривчилна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Олон нийтийн сүлжээгээр зарим нэг сонгогч аль нэр дэвшигчийг дэмжсэн гэдгээ баталгаажуулж, тэмдэглэгээ бүхий саналын хуудасны гэрэл зургийг нийтэлж байгаа зөрчил гарч байна. 

Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм.

Тухайлбал, сонгогчид дор дурьдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон. 
 

  • Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх,
     
  • Өөр хүний бичиг баримт, эсвэл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох,
     
  • Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах,
     
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах,
     
  • Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх,
     
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах,
     
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглосон.

Дээр дурьдсан заалтыг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилсан гэдгийг сонгогчид мэдэхэд илүүдэхгүй юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.84.146) 2021 оны 06 сарын 09

Иргэн хүн хэнд санал өгсөн нь ер энэ муу хошного нарт ямар хамаа байнаа. Зурагаа тавина уу өөрийн л мэдэх асуудал ш д

0  |  0
Зочин(27.123.214.2) 2021 оны 06 сарын 09

Ямар балиар юм бэ? Саналаа хэнд өгсөнөө хэлж болохгүй аймар хүмүүс юмаа хаха. Хүний эрхийг хязгааралдаг аймар улс шүү. Та нар ч яах уу баяжаад дуусах улс ирээдүй гэж бий шдэ. Одоо идсэн мөнгө чинь эдийн засгийн уналтын үед талх ч авч хүрэхгүй цаг удахгүй ирнээ.

0  |  0
Top