Төрийн өндөрлөгүүдийн санал өгөх БАЙРШИЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна.

Энэ удаад МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна. 

Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд төрийн гурван өндөрлөг хаана, хэдэн цагаас оролцох талаарх мэдээллийг танд хүргэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүрэгт байрлах Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль дээр очиж саналаа өгөх юм. Одоогоор цаг нь тодорхойгүй байна. Тэрбээр сонгогчдын ирцийн байдлыг харж байгаад, саналаа өгөх аж. 

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд Хан-Уул дүүргийн 17-р хороо, "Time square" хотхон дахь JET сургуулийн санал авах байранд 12:00 цагаас саналаа өгнө. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд 11:40 цагаас "Дүнжингарав"-ын эсрэг талд байрлах "Global innova" сургуулийн санал авах байранд саналаа өгөх юм байна. 


Нэр дэвшигчдийн тухайд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр өглөө 07:40 цагт хэвлэл байлцуулалгүйгээр саналаа өгсөн юм. АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 12:00 цагт БГД-ийн 20 дугаар сургуулийн санал авах байранд очиж, санал өгөх бол "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өчигдөр ХӨСҮТ-д зөөврийн хайрцгаар саналаа өгсөн билээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 06 сарын 09

Turiin undurlgyyd genee ikh lyivarchin arkhag tonyylchidiig gej kheleej bicheej.

0  |  0
Top