Д.Амарбаясгалан: Халдварын эрсдэлтэй аливаа сурталчилгааг МАН өнөөдрөөр зогсоож байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусын халдвар авсантай холбоотойгоор тус эвслийн удирдлага бүх уулзалт, сонгуулийн сурталчилгаагаа зогсоож байгаагаа мэдэгдэхийн сацуу У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарыг биечилж уулзаж байгаа уулзалт сурталчилгаа зогсоон, цахим хэлбэрт шилжихийг уриалсан билээ.

Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож байна.

Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ" гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Согтуу бичлэг нь(202.9.47.22) 2021 оны 06 сарын 06

Хүрэлсүх нь новш болтлоо архидаад суртачилгаа нь цааш явах боломжгүй болсон гсээн.

1  |  1
Gaa(59.153.114.216) 2021 оны 06 сарын 06

XA XA XA XA !!!!!!!!!!!!!!!

1  |  0
Зочин(64.119.21.57) 2021 оны 06 сарын 06

Угаасаа ганц МАНгас 2 утсан хүүхэлдэйтэйгээ хамтран сонгууль болж тоглож байгаа шүү дээ. Энэ жүжгийг Ард түмэн зөвхөн ЦАГААН СОНГУУЛЬ-аар таслах боломжтой. Идэвхитэй оролц, идэвхитэй тэмц...

1  |  0
.(192.82.91.159) 2021 оны 06 сарын 06

Covid туссан юмуу өрөвдүүлэх үзүүлбэр юмуу

2  |  1
Top