“Дасгал хөдөлгөөн хийцгээе” хөдөлгөөн дэмжих САРЫН АЯН эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал олгох, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжих” зорилгоор “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг эхлүүллээ.

Энэхүү аяныг улсын хэмжээнд 2021 оны зургаадугаар сарын 02-30-ны өдрүүдэд үйл ажиллагаа, сургалт гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулна.

Аяны нэгдүгээр хэлбэрийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана.
 

  • 2021.06.02-06.30-ны өдрүүдэд: “Алхах-Гүйх-Дугуй”
  • 2021.05.27-06.07-ны өдрүүдэд: “УБ- Дорнод аймгийн Матад сум” хүртэлх 10 өдрийн буухиа гүйлт
  • 2021.06.18-20-ны өдрүүдэд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн “Шатрын тэмцээн” зохион байгуулагдана.

Аяны хоёрдугаар хэлбэрийн хүрээнд дараах сургалтуудыг зохион байгуулна. 2021.06.11,12-ны өдрүүдэд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Шатрын тэмцээн” зохион явуулахад ашиглах www.lichess.org вэб сайтыг танилцуулах сургалт.
 

  • 2021.06.02-30-ны өдрүүдэд: “Иогоор хичээллэе”
  • 2021.06.14-18-ны өдрүүдэд: “Идэвхтэй хөдөлгөөн ба суугаа хэв маяг”
  • 2021.06.02-30-ны өдрүүдэд: “Шагайт дасгал” сэдэвт үндэсний уламжлалт тоглоом наадгайн танин мэдэхүйн сургалтууд тус тус зохион байгуулагдана.

Тус аяны нэгдсэн удирдамжаас дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.97.102.32) 2021 оны 06 сарын 02

Mgl.d hamgiin zuv demjej bna

0  |  0
Top