Байгаль орчны Гавьяат ажилтан Д.Бараадууз ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 26

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.

Тухайлбал, Өмнөговь аймгаас Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадууз МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол тэмдгээр шагнагдлаа. 1992 онд эхлүүлсэн мод үржүүлгийн газар нь томоохон газар нутгийг хамарсан төгөл ой болон нутагшжээ. Өмнийн шаргал говьд чин үнэнч сэтгэл, ихэд хичээнгүйн зүтгэлээр өрнүүлсэн түүний хөдөлмөрийг төр засаг үнэллээ.
 

БИЧЛЭГ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.99.230) 2021 оны 05 сарын 27

Өмнөговь аймаг сүүлийн 40 жил Хөдөлмөрийн баатар төрөөгүй байх шүү

0  |  0
Б.Долгор(202.9.40.197) 2021 оны 05 сарын 26

Халуун баяр хүргэе. Монголын говьд ойн төгөл байгуулж, байгаль эх дэлхийгээ хамгаалахын тод томруун үлгэр жишээ болсоор байгаа таны гавъяа үнэхээр их билээ.

0  |  0
Юу хийсэн хүн бэ ?(192.82.78.240) 2021 оны 05 сарын 26

Хөдөө орон нутгат Монголын ой мод аянтаж өвчлөөд дуусаж байна лээ??? Ой модоо хамгаалаачээ

0  |  0
Top