А.Цэгмэд Монгол Улсын Гавьяат Жүжигчин боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 26

Монголын тайз, дэлгэцийн урлагт олон жил хүчин зүтгэж, үзэгч түмний хүндлэлийг хүлээсэн  жүжигчин А.Цэгмэдийг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Гавьяат жүжигчин цолоор шагналаа.

“Жүжигчин мэргэжил бол төгсгөл үгүй сайхан мэргэжил” хэмээн ярих тэрбээр  “Мартагдсан дууль”,  “Өндөр ээж”,  "Их замын тоос", "Нийслэл хүүхэн" зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон хуучны бүтээлүүдэд тоглосноос гадна сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлүүд болох “Улаан дөрвөлжин’, “Ану хатан” зэрэг олон кинонд тоглож, залуустаа үлгэрлэсээр яваа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.25.232) 2024 оны 04 сарын 10

Маш сайн байна, алтан үеийн залгамж болсон агуу жүжигчин шүү дээ, жаахан удааж байж өглөө дөө.

1  |  0
Top