Цагдаа, дотоодын цэргийн ангийн ахлагч бүрэлдэхүүний сургалт эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын ахлагч бүрэлдэхүүний 2021 оны сургалт, зөвлөгөөн өнөөдөр /2021.05.25/ эхэллээ.

Тус сургалт, зөвлөгөөнд Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл болсон 100 алба хаагч оролцож байна. Сургалт, зөвлөгөөнөөр цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын үйл ажиллагаанд ахлагч бүрэлдэхүүний үүрэг, оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цагдаагийн алба хаагчаас тодорхой ажиллагаа явуулахад анхаарах зарим асуудал, ахлагч бүрэлдэхүүний мэргэжлийн боловсролын сургалтын талаарх өнөөгийн нөхцөл байдал зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top