Н.Энхбаяр биш НАМ НЬ УЛС ТӨРӨӨС явлаа

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Улс төрийн гурав дахь хүчин гэгдэж явсан МАХН эрх баригч намын "өвөрт орж", татан буугдаж байна. Нэг угшил, нэг үзэл баримтлалтай хоёр намын нэгдэл таван жилийн турш яригдсан байдаг. Харин яриа төдий байсан хоёр намын нэгдэл, эдүгээ биелэлээ олж нэг нам болж байгаагаа мэдэгдсэн билээ.

Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй гар барьж, нам нь нэг мөр улс төрөөс зодог тайлж байна. 

МАХН-ыг улс төрөөс зодог тайлуулах хүсэлтийг Н.Энхбаяр нар Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2021.05.21/ хүргүүллээ. Ингэснээр цаашид МАХН үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байгаа юм.   

МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР: Өнгөрсөн 100 жилийн түүхээ бодож, үүсэл нэг хийгээд үзэл бодол нэгтэй хоёр намын хувьд нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтыг шийдэх түүхэн боломжийг цаг хугацаа олгож байна. Тиймээс өвгөдийнхөө хийсэн, бүтээсэнд хүндэтгэлтэй хандаж байна. Хоёр нам нэг ойлголтод хүрлээ. Нэгдэх үйл ажиллагаа идэвхтэй явж байгаад баяртай байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН: МАН, МАХН хоёр намын нийлэх асуудал багагүй хугацаанд яригдлаа. Энэ ажил амжилттай явагдаж байна. Үүсэл гарал нэгтэй хоёр нам хүчээ нэгтгэж зүтгэх нь зөв юм. Эвлэлдэн нэгдэж хамтдаа зүтгэх нь юу юунаас илүү чухал гэж МАН-ын гишүүд үзэж байна. МАХН-ын ч гишүүд адилхан бодолтой байгаа. Тиймээс бидний ажил цаашид амжилттай үргэлжилнэ гэж өмнө нь хоёр намын нэгдлийнхээ талаар байр сууриа илэрхийлсэн байдаг.  

Ямартай ч МАХН-ын дарга нар намаа татан буулгах хүсэлтээ албан ёсоор Улсын Дээд шүүхэд хүргүүллээ. Одоо Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээх л үлдлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 05 сарын 23

Tykhain yed.D.Svkhbaatariin OROSOOS DAALGAVARTAI NAM BAIGUULSAN ZUVLUMJUUR TER NAM NI TUR KHURAKHIIN NUUTS BYLGEM.MONGOL ARDIIN KHUVISGALT BYLGEM BAISAN.NUGUU NI.KH.CHOIBALSANGIIN IKH KHYREENII NUUTS BYLGEM MONGOL ARDIIN NAM BAISAN.TED KHYCHIIG NEGDEJ. D.SVKHBAATARIIN TSERGYYDED UTUEI MAKH UGSUN GEJ TSERGYYDEE TARAAJ BOSLOG EKHLYYLSEN KHYN BOL SVKHBAAATR. ANKH ARD TYMEND GOIMON NERTEI SHYTEGDEGJ BAISAN BAGA DARGIIN TEMTSELIIG BYKH NIITEEREE SHYTEJ BAISANG ASHGALSAN NEGDSEN NAM BOL ODOOGIIN.kHORLOOGIIN CHOIBALSANGIIN NAM.Gamin ba Bogd khaant Tyved Khyatadiin zasagiin gazariig ystagaj baisan.\n

0  |  1
иргэн(59.153.113.73) 2021 оны 05 сарын 21

Ийм амьтныг сонгож л байсан байгаа юм даа.Эргээд бодохоор харамсах зүйл их байх юм.Энхбаяр гуай эрлийз үхэр шиг янхийчихаад албан тушаал гээд л олон жил явлаа..Ижлээ булаалгасан хөгшин азрага шиг Хүрэлсүхийн барааг харж олон жил хөөгдөж туугдаж яваад бас л албан тушаалын төлөө албин чөтгөртэй нөхцөхөд бэлэн болчихоод байсан Хүрэлсүхийнхээ амин судсыг атгаж чадсаны ачаар Ганбаатарыг нэр дэвших аргагүй болгосныхоо хариуд том ашиг унагав.

0  |  0
Top